about Pj Diaries

Pj Diaries нь яг жилийн өмнө New York хотод анх удаа ганцаараа амьдарч үзэж байхад санаанд орж ирж байсан бөгөөд миний хувьд тэмдэглэл хөтлөөд тийм ч олон жил өнгөрөөгүй ч надаа тус болсон хамгийн чухал зүйлсийн нэг байсан билээ.

Эхлээд тэмдэглэл бичихэд надаа үнэхээр хэрэггүй зүйл хийгээд байгаа юм шиг санагддаг байж билээ бас ерөөсөө өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлж бичиж чаддаггүй, хааяа өөртөө хүлээн зөвшөөрөхөд хүртэл хэцүү санагддаг зүйлс байдаг юм байна лээ. Одоо эргээд харахад бага багаар бичсээр байгаад өөрийгөө хэн болох , юу намайг жаргалтай болгодог гэдгийг үнэхээр сайн мэддэг болжээ.

Тэмдэглэл хөтлөхдөө би давуу талуудыг нь neuroscience талаас харж тайлбарлах дуртай. Яагаад гэвэл хүн үнэхээр өөрчлөгдмөөр байсан ч багадаа суусан subconscious programаа өөрчлөхгүй бол хичээл зүтгэл хөсөр хаягддаг. Subconscious program гэдэг нь юу вэ гэвэл бидний 7 нас хүртэлх туулсан зүйлс, үзсэн, харсан бүх зүйл амьдралын хууль юм шиг бидний тархинд бичигдсэн байдаг ба өдөр тутамд бид 95% даа тэр далд ухамсарын бодлуудаа ашигладаг. Тийм учраас өөрийгөө юу боддог, юунд итгэдэг, юунаас айдаг гэдгээ өөрийнхөө гараар дэвтэр бичиж ажиглах нь ямар нэгэн эерэг өөрчлөлт хийхэд маш үр дүнтэй санагддаг.

Хамгийн эхний дэвтрээ өөрийн ашигладаг prompt, layout, дуртай quote, font гээд хайраа шингээж бүтээв.

Баярлалаа<3

News